Цахилгаан “сорогч” хэрэгслүүд

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Цахилгаан “сорогч” хэрэгслүүд

Айл өрхийн цахилгааны төлбөрийн 60 хувийг томоохон цахилгаан хэрэгслүүд, 40 хувийг цахилгаан сорогч хэрэгслүүдийн төлбөр эзэлдэг байна. Цахилгаан сорогч нь хөргөгч, угаагч мэтийн "мангасууд"-ыг бодоход цахилгаан хэрэглээ багатай мэт харагдах хэвлэгч машин, rapутасны гэх мэт цэнэглэгчүүд, кабелийн суваг тохируулагч, электрон зургийн жааз зэрэг байнга асаалттай байдаг хэрэгслүүдийг хэлдэг аж. Эдгээр нь нэгэн зэрэг урт хугацаагаар ажиллахад цахилгааны хэрэглээг эрс нэмэгдэг байна.

Тухайлбал кабелийн суваг тохируулагч сарын цахилгаан зарцуулалтаараа 28 инчийн энгийн телевизийн хэрэглээтэй тэнцдэг байна. Сүүлийн үед ийм төрлийн цахилгаан хэрэгсэл олон төрөлд шинээр бүтээгдэж хэрэглээнд ихээр нэвтрэх болсон нь дэлхий нийтийн хэмжээнд нөөц нь улам бүр хомсодсоор байгаа цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд аюулын харанга дэлдэх болжээ. Идэвхтэй ажиллаагүй ч цахилгаанд залгасан, гэрэл ассан л бол цахилгааныг бага багаар "залгиж" байдаг учир ямар ч цахилгаан барааг хэрэглээгүй үедээ бүрэн унтрааж, цахилгаан эх үүсгүүрээс салгах нь цахилгааны хэрэглээг бууруулах хамгийн шилдэг арга гэнэ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж