“Залуу гэр бүл” өдөрлөгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

“Залуу гэр бүл” өдөрлөгийн нээлт болно

Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойд зориулан Монголын залуучуудын холбооноос зохион байгуулах  90 гэр бүлийн "Залуу гэр бүл" өдөрлөгийн нээлт өнөөдөр 10.00 цагт болно. МЗХ-ны байранд болох тус өдөрлөгт анагаах ухааны доктор, “Амаржихуйн гайхамшиг” номын зохиогч Г.Баясгалан, Монгол Улсын Ардын жүжигчин Уртын дуучин Ш.Чимэдцэеэ, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор О.Мягмар өөрсдийн сонирхолтой лекцүүдээ уншихаас гадна оролцогчдод  "Баясгалантай дэлхий" эмэгтэйчүүдийн эмнэлгээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулан өгөх ажээ.

Б.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж