АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийнэ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хүчин Сөүлийн ойролцоо 10 хоногийн хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж байгаа тухайгаа мягмар гаригт мэдэгджээ. Жил тутам зохион байгуулдаг уг цэргийн сургуулилтад Өмнөд Солонгос, АНУ болон бусад долоон улсын нийт 530 мянга орчим цэрэг оролцох аж.

Америкийн батлан хамгаалахын эх сурвалжуудын мэдээлснээр талууд цэргийн сургуулилт хийх болсон тухайгаа Умард Солонгосын талд мэдэгдсэн байна.

1950-1953 оны хооронд болсон хоёр Солонгосын дайныг албан ёсоор эцэслэсэн нэг ч энхийн гэрээ байхгүй ч хойгийг хуваасан явдал нь дайны галыг зогсоох цорын ганц шийдэл болсон юм.

Тэр цагаас хойш зожгирч, эдийн засгийн саармаг хурдаар он цагийг улирааж ирсэн Умардууд 2006 болон 2009 онуудад цөмийн зэвсэг туршиж, артиллерийн тулаан, далайн мөргөлдөөнд Өмнөдүүдийг уриалан дуудсаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Умардууд Өмнөдийн хилийн ойролцоо гурван удаа гал нээсний дараа Өмнөдүүд хариу гал нээсэн ч ямар нэг хохирол учруулаагүй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж