Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Твиттерийн хэрүүл

Дэлхийн хөгжмийн ертөнцөд S.O.S дуугаараа цахиур хагалан орж ирсэн Барбадосын залуухан од Рианна өөрийн найз R&B дуучин Сиаратай цахим харилцааны "Твиттер" сайтаар хэрэлджээ. Дэлхийн хэмжээний хоёр од ийнхүү шүтэн бишрэгчдийнхээ өмнө хамаг муугаа дэлгэсэн шалтгаан нь Сиарагийн интернэт телевизэд өгсөн ярилцлагаас үүдсэн байна. Сиара сурвалжлагчид "Рианна саяхан нэг үдэшлэг дээр надтай үнэхээр муухай харилцсан. Гэтэл би түүний хийсэн бүхнийг хайрлаж хүндэлдэг шүү дээ. Үүнээс болж надад эвгүй сэтгэгдэл төрж, маш их гомдсон…" гэж ярьсан байна.

Үүнийг үзсэн Рианна өөрийн твиттер дээрээ "Чамд цайны мөнгө үлдээгээгүй нь миний буруу. Пөөх би ямар бүдүүлэг юм бэ?" гэж бичжээ. Сиара "Рианна чи надтай тайзан дээр ч тайзны ард ч тэнцэхгүй шүү" хэмээн хариу барьжээ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж