Сагсан бөмбөг бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгийн дуртай спорт. Гэвч өөрийн хүсэл сонирхлыг үл харгалзан тэрбээр Америкийн мэргэжлийн спортуудад аваргалсан баг тамирчдыг Цагаан ордондоо хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх уламжлалыг дагах ёстой. Энэ удаад түүний төрсөн хот болох Чикагогийн мөсөн талбайн баг “Блакхаукс” 1961 оноос хойш хүртсэн анхны Стэнлийн цомтойгоо хамт Цагаан ордонд ирэх гэж байна. Тэднийг ерөнхийлөгч Обама гуравдугаар сарын 11-ний өдөр хүлээн авах юм. Үүний дараачаар тэргүүн хатагтай Мишел Обамагийн “Эрүүл, идэвхтэй амьдрал” үйл ажиллагааны хүрээнд олон арга хэмжээнүүд болох бөгөөд үүнд нь “Блэкхаукс” болон Вашингтон хотын баг “Капиталс”-ын тоглогчид оролцох ажээ. Мөн “Блэкхаукс”-ын тоглогчид болон албаны хүмүүс тэдний гэр бүл Уолтер Реедийн нэрэмжит цэргийн төв эмнэлгээр орох юм.
Score Studio