“Помогите нам-3” 3D-гээр гарна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Помогите нам-3” 3D-гээр гарна

Хошин урлагийнхан нэгдэж “Помогите нам”, “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг” цуврал хоёр инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус хоёр киноны найруулагчаар ажилласан “Zaya’sh”  студийн найруулагч Ш.Даваадорж энэ удаад “Помогите нам” киноны гуравдугаар анги буюу “Бидэнд туслаач” инээдмийн киногоо  3D-гээр бүтээж байгаа гэнэ. Өвлийн хүйтэнд галт тэргэнд, зуны аагим халуунд онгоц нь осолдсоноор элсэн цөлд хаягдсан хэсэг “нөхдийн” тухай өгүүлдэг тус киноны гуравдугаар ангийн үйл явдал  Хөвсгөл далайд усан онгоцонд өрнөх юм байна. Зураг авалт хэдийнэ эхэлсэн “Бидэнд туслаач” инээдмийн кино ирэх онд нээлтээ хийнэ. Харин гол дүрийн жүжигчдийн хувьд бага зэрэг өөрчлөлт орж, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн, жүжигчин Б.Нямхүү, М.Саранцэцэг, Р.Адъяа, хошин урлагийн жүжигчин Чапи болон DZ-Man буюу Б.Дашзэвэг нар тоглож байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж