
Судалгаанд оролцогчдын 28 хувь нь бусадтай нүүр нүүрээ харан амьд холбоо үүсгэдэг цаг нь интернэтэд суудаг цагтай харьцуулахад маш бага гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Орчин үеийн амьдралыг ямар хэрэглээгүйгээр төсөөлөх аргагүй вэ гэсэн санал асуулгад гар утасны хэрэглэгчид телевиз үзэгчдийг ялсан ч интернэтийн хэрэглээ мөн л тэргүүлсэн аж. Дээрх судалгаа нь интернэтийн хэрэглээ бусадтай уулзаж ярилцах, телевиз үзэх, сонин унших, секс хийхээс ч чухал амин чухал хэрэглээ болсныг харуулсан юм.
Гэвч хүмүүсийн хэрэгцээг хангахад интернэт хангалтгүй бололтой. Хүмүүс гэртээ интернэтэд суух биш хаа дуртай газраасаа гар утаснаасаа интернэтэд холбогдож байж л сая сэтгэл нь ханадаг гэнэ. Гэвч интернэт холик зуршил нь эхнэр нөхрөө залхаах шилдэг арга болоод байгаа аж.