Олон улсын ралли өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Олон улсын ралли өндөрлөлөө

1995 оноос Японы SSER байгууллагаас Монголд явуулж ирсэн олон улсын ралли уралдааны хаалт өчигдөр боллоо. Наймдугаар сарын 8-15-нд Улаанбаатар-Арвайхээр – Шинэжинст – Хонгор – Зуунмод – Арвайхээр – Атар – Улаанбаатар чиглэлээр 3122,36 км зам туулсан уралдаанд энэ удаа ОХУ, Япон, БНСУ, Монголын 37 мотоциклч, 23 автомашины баг хурд шандсаа сорьжээ. Автомашины ангилалд Икүо Ханава-Самбуугийн Энхтөр нарын Япон-Монголын баг “Мицүбиши Пажеро” хөлгөөрөө түрүүлсэн бол мотоциклчдоос манай олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатарыг гүйцэх хүн гарсангүй.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж