С.Молор-Эрдэнийн ”Орчин үе”

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

С.Молор-Эрдэнийн ”Орчин үе”

Философич С.Молор-Эрдэнэ гэх хүн сүүлийн үед нэлээд “од” болж байна аа. Анх Монголын ногоон намтай сүжирч хэсэг гүйсэн гэгдэж байв. Түүний дараахан нь одоогийн МАХН-тай нэгдэж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ч хэсэг хамтарч ажилласан. Гэтэл нэг л өдөр экс Ерөнхийлөгчийг “хаясан”. Харин саяхнаас Ц.Шинэбаярыг дагав бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын үүсгэн байгуулж байгаа “Хамуг Монгол” хөдөлгөөний гишүүнээр ноён философич элссэн байна. Түүний хувьд ХБНГУ-д олон жил ажиллаж амьдарч сурсан. Германы нэрт философчдийг үнэн голоосоо бишрэн шүтдэг нэгэн. Харин Монголд ирсэн даруйдаа МУИС-д багшилж байв. Тэр хичээл заахдаа оюутнуудад хэзээ ч дүн тавьдаггүй гэнэ лээ. Харин улирлын төгсгөлийн шалгалтан дээр оюутнуудаас ямар дүн авахыг нь асуудаг юм шиг байгаа юм. Тэр “дүрэмгүй багш” хийж байсан шигээ улс төрд ч дүрэм ашиглаж тоглох бодолгүй байх шиг байна. Уламжлалыг эвдэж шинэ зүйлийг дэлгэрүүлж байгаа нь энэ олон урвалт, шарвалтаас нь харагдах болов уу. Бүр энэ талаараа “Ар монголд орчин үе үгүйлэгдэх нь” нэртэй ном хүртэл бичээд авсан шүү дээ. Гэхдээ С.Молор-Эрдэнийн орчин үеийг ойлгох Монгол хүн байх болов уу. Манайхан чинь их л уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж