Пакистан Америкийн нууц нисдэг тэргийг Хятадад үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Пакистан Америкийн нууц нисдэг тэргийг Хятадад үзүүлжээ

“Аль-Каида”-гийн лидерийг устгах ажиллагааны үеэр сүйрсэн нисдэг тэрэгтэй танилцах боломжийг Пакистан Хятадад олгов. “Financial Times” сонинд бичсэнээс иш татан энэ тухай “Reuters” мэдээлсэн байлаа.

Уг сонины тагнуулын хүрээний эх сурвалж ярьснаар Пакистаны тусгай албаныхан хятад цэргийнхэнд Пакистаны радарт үл үзэгдэх боломжийг олгож нисдэг тэрэгний сэгний зургийг авч, тусгай бүрхүүлийнх нь дээжийг авахад нь саад хийгээгүй гэнэ. Сонины эх сурвалж ярьснаар америкчууд ослын дараа Пакистаны талаас нисдэг үлдэгдэлд хаалт тавихыг хүссэн ажээ.

“Financial Times” сонины мэдээгээр, пакистанчууд Хятад нууц зэвсэгт нэвтэрснийг үгүйсгэж байгаа гэнэ. Гэхдээ тэрээр нэрээ нууцалсан эх сурвалж тийм зүйл гарсан байхыг үгүйсгээгүй байна. Бин Ладены байранд явуулсан ажиллагаанд Америкийн гурван нисдэг тэрэг оролцож, нэг нь “хуйн цагираг” гэх үзэгдлийн улмаас бин Ладены хашаанд унасан юм. Сүйрсэн нисдэг тэрэг MH-60 Black Hawk нисдэг тэрэгний шинэ сайжруулсан загвар байсан юм. Тавдугаар сарын 24-нд Пентагоны төлөөлөгч сүйрсэн нисдэг тэрэгний сэгийг Пакистан буцаан өгсөн гэж байлаа.

Хятадад Америкийн нууц технологийг дамжуулсан гэх сэжиг бин Ладеныг устгасны дараа хүйтэрсэн АНУ ба Пакистаны харилцааг улам муутгах аюултай болжээ. Хятадыг Пакистан найдвартай холбоотон гэж үздэг бөгөөд Бээжин нь Исламабадад зэвсгийн гол нийлүүлэгч юм. Хоёр орны хоорондын бараа эргэлт одоо жилдээ есөн тэрбум ам.доллар болоод байгаа билээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж