Мөн айлчлалын үер аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар ӨМӨЗО-ны Ордос хотод ажиллаж Ордос хотын Засгийн ордоны Гадаад хэрэг эрхлэх газрын дарга удирдлагуудтай ажлын уулзалт хийж энэ уулзалтаар Монгол улсын Хэнтий аймаг нь ӨМӨЗО-ны Ордос хоттой ах дүүгийн харилцаатай хотууд болох тухай санал солилцож харилцан тохиролцлоо. Энэ ажлын хүрээнд Ордос хотын удирдлагууд Хэнтий аймагт ирэх зургаадугаар сард ажлын айлчлал хийх, мөн Хэнтий аймгаас “Хан Хэнтий” ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг Ордос хотод 2011 оны долоодугаар сард Ордос хотын Соёлын өдрүүдэд зохион байгууллахаар боллоо.
ӨМӨЗО-ны Ардын их хурлын байнгын хорооны гишүүн, Хөх хотын намын дарга Хан Жиран аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хэнтий аймаг болон Хөх хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрсөн орны есдүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар санамж бичигт дурьдсан ажлууд ямар шатандаа байгаа талаар ярилцаж цаашдаа Хэнтий аймаг болон Хөх хотын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг солилцон Хэнтий аймгаас Хөх хотын Ерөнхий боловсролын сургуульд 10 хүүхэд сургах, Хөх хотын нэрэмжит талбайг Өндөрхаан хотод байгуулахаар харилцан тохиролцов.
Мөн ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Бу Сяолинь аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцож Хэнтий аймгаас ӨМӨЗО-ны Их дээд сургуулиудад оюутан сургах саналыг хүлээн авч ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын гадаад хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллахыг зөвлөв.