Эрхзүйн нэр томъёоны тайлбар ном хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Эрхзүйн нэр томъёоны тайлбар ном хэвлэгджээ

“Европын Холбооны эрх зүйн нэр томъёоны тайлбар” номыг монгол хэл дээр хөрвүүлэн уншигчдын хүртээл болгожээ.

Номын өмнөх үгийг Европын Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал, Элчин сайд Биорел Истойайа Будура, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд А.Баттөр нар бичиж, номыг Европын Холбоо санхүүжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Европын Холбооны стандарт, зарчим, хэм хэмжээг Монголд нутагшуулах зорилтыг хэрэгжүүлэхэд дөхөм болох үүднээс мөн түүнийг ажил болгоход юуны өмнө нэр томъёоны талаар нэгдсэн ойлголттой болох ёстойг иш үндэс болгон Брюссельд суугаа Элчин сайдын яамны хамт бүтэн жил хөдөлмөрлөж энэхүү номыг бүтээсэн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж