
аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын начин Ц.Улаанхүүд холбогдох
хэргийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас эхлэх байсан ч улсын яллагч болон гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо.
Шүүх хурлыг энэ сарын 25-ны 10.00 цагаас хийхээр товлосон ба энэ үеэр улсын яллагчийн ээлжийн амралт дуусах аж.
Ч.Улаанхүү начин улсын хилээр 500 грамм орчим геройн нэвтрүүлэхийг
завдаж байгаад баригдсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд
зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор
хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн,
борлуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
С.Отгон