Хурдан галт тэргүүдийг эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Хурдан галт тэргүүдийг эргүүлэн татна

Хятадын зүтгүүрийн хоёр дахь том үйлдвэрлэгч CNR корпораци CRH380BL ангиллын 54 хурдан галт тэргээ Бээжин-Шанхайн чиглэлийн замаас эргүүлэн татаж байна. Бээжин-Шанхайн чиглэлийн 30 тэрбум ам.доллараар боссон замд аюулгүй байдлынх нь системийн доголдлын улмаас олон зогсолт гарч байсны улмаас замын  CNR-ийн охин компани  “Changchun Railway Vehicles”-д  CRH380BL галт тэрэгний нийлүүлэлтийг түр зогсоохыг Төмөр замын яам тушаасан байна. Одоо галт тэргүүдийг эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ.  Бээжин-Шанхайн чиглэлийн хурдан замыг зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулсны дараа цахилгааны саатал, техникийн зогсолтууд олон гарч байв. Энэ замд CRH380A ба CRH380B загварын 300 км хүртэлх хурдтай галт тэргүүдийг ашиглаж байна. Мөн хурд арай бага цагт 250 км-ийн үзүүлэлттэй CSR CRH2 ба CNR CRH5 загварыг ашигладаг.

Чэжян мужид замын дохио гэмтсэний улмаас “China South Locomotive and Rolling Stock Corp Ltd” (CSR) компанийн үйлдвэрийн хоёр галт тэрэг мөргөлдсөн ослын дараа ундарч байгаа шүүмжлэлийг дарахаар Хятадын эрх баригчид оролдож байна.  Уг ослоор 10 хүн амь үрэгдэж, 200 хүн шархадсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж