Праймеризийн туршилтад Мишель Бахман ялав

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Праймеризийн туршилтад Мишель Бахман ялав

Айова мужийн Эймс хотноо бүгд найрамдахчуудын дунд явуулсан санал асуулгаар олонхийн саналыг Мишель Бахман (Michele Bachmann) авлаа гэж “Agence France-Presse” мэдээлжээ.

Эймс хотод явуулдаг бүгд найрамдахчуудын санал асуулгыг праймериз /ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сунгаа/-ийн сургуулилалт гэж тооцдог уламжлалтай. Үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч нь хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа, мөн Бүгд найрамдах намынх биш бол Эймст энэ санал асуулгыг явуулдаг уламжлалтай гэнэ.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мишель Бахманы төлөө наймдугаар сарын 13-ны санал асуулгад оролцсон 16892 хүний 28,5 хувь нь санал өгч хол зөрүүгүйгээр конгрессмен Рон Пол дараалжээ. Гуравт нь Миннесота мужийн захирагч асан Тим Поленти орсон байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж