22-ын товчоог энэ сарын 20-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

22-ын товчоог энэ сарын 20-нд нээнэ

Сонгинохайрханы товчоо буюу олны нэрлэж заншсанаар 22-ын товчооны чиглэлийн замыг энэ сарын 20-нд нээхээр болжээ. Уг нь энэ хэсгийн замыг наймдугаар сарын 15-нд нээх ёстой байсан ч борооны улмаас зам засварын ажил хэсэг хугацаагаар хойшилсон м. 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл , шинэчлэлтийн  ажлын Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэж байгаа. “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хучилтын ажил саатсан тул энэ хэсгийн замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 20-нд нээхээр хойшлуулсан” хэмээн албаны хүмүүс тайлбар өгч буй. Мөн тус замын дагуу байрлалтай арав гаруй байгууллагын хүсэлтээр орц, гарц гаргах ажлыг нэмэлтээр хийж байгаа онцолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж