
Номын өмнөх үгийг Европын Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал, Элчин сайд Биорел Истойайа Будура, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд А.Баттөр нар бичиж, номыг Европын Холбоо санхүүжүүлжээ.
Монгол Улсын Засгийн газраас Европын Холбооны стандарт, зарчим, хэм хэмжээг Монголд нутагшуулах зорилтыг хэрэгжүүлэхэд дөхөм болох үүднээс мөн түүнийг ажил болгоход юуны өмнө нэр томъёоны талаар нэгдсэн ойлголттой болох ёстойг иш үндэс болгон Брюссельд суугаа Элчин сайдын яамны хамт олон бүтэн жил хөдөлмөрлөж энэ номыг бүтээжээ.