
Цахим карт хэвлэгч компаниас хэвлэлтийн зардлаа 3500 болгон өсгөх саналыг Оюутны холбоонд тавьсан ч хүлээж аваагүй байгаа гэнэ. Тэгэхээр энэ жил шинээр цахим карт авах оюутнууд 1500 төгрөг төлөх юм байна. Хөнгөлөлттэй зорчих картыг энэ сарын 22-ноос эхлэн зохион байгуулан олгох ажээ.
Өмнөх жилүүдэд Монголын Оюутны холбооноос цахим картаа авах гэсэн оюутнууд урт дараалал үүсгэдэг байсан бол энэ жил их, дээд сургуулиудаар дамжуулан олгох учир чирэгдэл багатай байх бололтой. Харин өнгөрсөн жил цахим картаар зорчиж байсан оюутнууд 300 төгрөг төлөөд зорчих эрхээ сунгуулах боломжтой аж.
Өнгөрсөн жил 80 мянган оюутан оюутны цахим картаар зорчиж байсан бол энэ жил 96 мянган оюутан том оврын автобусаар үнэ төлбөргүй зорчих эрхтэй ажээ.
С.Отгон