
Эх сурвалжийн мэдээлснээр У.Золжаргалын биед халдсан Б-д эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж. Прокурор хэрэг гарах үед ээлжийн амралтаа авсан байжээ. Дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор прокурор У.Золжаргалыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр дуудаж уулзсан мэдээлэл байна.
Зарим албаны эх сурвалжийн хэлснээр хэвлэлд гарсан “У.Золжаргалыг хүнд гэмтсэн” гэх мэдээлэл ташаа бололтой. Түүнийг хүнд бэртсэн гэдгийг албаныхан няцааж байна.
С.Отгон