Том зөрчилдөөн ихэвчлэн энгийн маргаанаас эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Том зөрчилдөөн ихэвчлэн энгийн маргаанаас эхэлдэг

Хүн төрөлхтөн тухайн нийгмийн хүрээлэн буй орчинд дасан зохицож амьдардаг билээ. Харин нийгмийн чиглүүлэгч хүчин зүйл болох шашин шүтлэгийн асуудал дээр хүмүүс өөр хоорондоо  түнжин тааруу байдаг нь жам ёсных болов уу. Тэр тусмаа түүхэн томоохон эргэлт, хувьсгал болон тэмдэглэгдсэн томоохон зөр­чил, маш энгийн жижиг маргаанаас үүдсэн байдаг. Сүүлийн үед дэлхий дахины анхаарлыг татаад байгаа “Исламын ертөнцийн Хувьсгалын хар шуурга” тун энгийн зүйлээс эхэлсэн байдаг. Тунис, Египет улсаас эхлээд одоо дэлхийн хэмжээний дайн байлдаан болж байна. Египет улсын энгийн байдаг л нэгэн өдөр. Бүх зүйл  жижиг зүйлээс эхэлнэ гэж хэн санах билээ. Хоёр залуу улс төр ярин, шашин шүтлэгийн тал дээр санал бодол зөрөлдөж гэнэ. Ингээд л хоёр талаас найзуудаа цуглуулан “бяцхан” шашны мөргөлдөөн гарч гэнэ. Харин төрийн зүгээс төмөр нударга харуултал ард түмэн бүгд нэгдэж эсэргүүцэн, улмаар “Египет улсын Төрийн эргэлт” хийсэн аж. Эхлээд тайван жагсаал хийж, дараа нь хөл толгой нь мэдэгдэхгүй  эмх замбараагүй байдал үүсч, дайн самуунд хүрчээ.

Мөн сүүлийн үед Европ тивийг “Айдаст” автуулаад байгаа террорист халдлагын жишээ болсон Норвеги улсын Осло хотод болсон Андерс Брейвикийн талаар сонирхол татам зүйл их байдаг. Тэрбээр дунд сургуульд  байхаасаа л найз нөхдөдөө гадуурхагддаг тийм л хувь заяатай хүүхэд байж. Брейвик  их сургуульд ороод ч найз нөхөдгүй хэвээр байв. Гэтэл Пакистан улсаас гаралтай ислам найзтай болж. Харин түүний үзэл бодлыг ард түмнийх нь эсрэг өөрчилсөн жижиг зүйл нь тун энгийн. Исламчуудыг үзэн ядах шалтгаан нь “Яагаад норвегичуудыг устгасан юм бол” гэх асуултын хариулт байв. Тэр болгоныг ажиглагчид өөрөөр тайлбарласан байдаг. Хачирхалтай нь ислам найз нөхдөө үзэн ядах болсон шалтгаанаа өөрөө мөрдөн байцаагч нарт хэлсэн байдаг. Энгийн нэгэн өдөр, дэлгүүрт Араб худалдагч, худалдан авагч хоёр түүний дургүйг хүргэсэн аж. Энэ бүхэн түүнийг террорист халдлага үйлдэхэд хангалттай шалтгаан болсон бололтой. Мэдээж энэ бүхэн аливаа том мөргөлдөөн жижиг сөргөлдөөнөөс эхэлдэгийн адил жишээ болсон. Дараагийн жишээ нь ирэх онд Лондоны зуны олимп амар тайван болно гэдэгт олон хүн эргэлзэж эхлээд байна.   

Өнгөрсөн долоо хоногт болсон халуухан үйл явдлын нэг болох Их Британий Лондон хотноо үргэлжилсэн дөрвөн өдрийн үймээн самуун мөн л маш жижиг зүйлээс эхэлсэнийг шинжээчид нотолж байна. Учир явдал Английн хөлбөмбөгийн тоглолтын дараа фанатууд хоорондоо мөргөлдөж, ширүүн зодоон болжээ. Харин уг мөргөлдөөнийг хүчний байгуууллага салгах зорилготой дундуур нь орсноос болж нэгэн залуугийн аминд санамсаргүйгээр хүрсэн аж. Хожим талийгаачийн найз нөхөд болон, хөлбөмбөгийн фанатууд тайван жагсаал хийсэн байдаг. Энэ жагсаалын гол сэдэл нь “Хөлбөмбөг сонирхдог залуусын нэгийг хүчний байгууллага хөнөөсөн” талаар эсэргүүцэж, Төр засгийн зүгээс тайлбар шаарджээ. Ийнхүү нэгэн залуугийн амь наснаас болж Лондон хотноо дөрвөн өдрийн турш хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн самуун болсон билээ. Үүнээс үүдээд арав гаруй автомашин шатан, өч төчнөөн дэлгүүр сав дээрэмсэн, тонсон хэрэг гарсан. Бас л жижиг зүйлээс болж 888 залуус баривчлагдсан. Үүний 350 гаруй нь ял эдлэхээр болсон аж.

Түүнчлэн Зааны ясан эрэг улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, дараагийн Ерөнхийлөгч албан үүргээ хүлээн авахад бэлэн болсон байв. Харин экс Ерөнхийлөгч “Өөрийн суудлаа тавьж өгөхгүй, сонгууль шудрага бус болсон” хэмээн жижигхэн зүйлийг том болгосон. Үүний уршигаар НҮБ болон НАТО-гоос цэрэг хөдөлгөсөн. Энэ бүхэн жижиг сөргөлдөөн том зөрчилын эхлэл болдог талаархи энгийн жишээ юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж