Өнөөдөр БНСУ-ын Үндэсний баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр БНСУ-ын Үндэсний баярын өдөр

Одоогоос 66 жилийн өмнө буюу 1945 оны
энэ өдөр Өмнөд Со­лонгосын ард түмэн Японы дарлалаас чөлөөлөгдсөн билээ.
Ма­най улс БНСУ-тай 1991 онд дипломат харилцаа тогтоосон бай­даг.
БНСУ-ын Ерөнхийлөгч 1999, 2006 онд манай улсад айл­чилж, хоёр орны
харилцаатай хол­боотой олон чухал асуудлыг шийд­вэр­лэжээ. Дашрамд
дурьдахад БНСУ-ын Ерөнхийлөгч Ли
Мен Баг Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хийх төрийн айлчлалаа ирэх ням гарагт
эхэлнэ. Айлчлалын үеэр Монгол, БНСУ хоорондын худалдаа эдийн засгийн
болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, бүс
нутаг, олон улсын хэмжээнд харилцан сонирхсон асудлаар санал солилцох
юм. Мөн энэ үеэр Монгол, Солонгосын бизнес уулзалтыг зохион байгуулахаар
болжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж