”Аль-Каида” үхлийн хор хийж байгааг АНУ илчлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

”Аль-Каида” үхлийн хор хийж байгааг АНУ илчлэв

Йемений  "Аль-Каида"  АНУ-д довтлохоор үхлийн аюултай рицин хэмээх хор бэлтгэж байгаа гэсэн дүгнэлтийг тус орны террорын эсрэг шинжээчид хийгээд байна гэж The New York Times мэдээлжээ.

АНУ-ын мэдээгээр Йеменийн дайчид жилийн турш хор гарган авах ургамлын үр цуглуулж байгаа ажээ. Тэдний төлөвлөгөөнд рицин гэдэг хорт бодистой савыг тэсрэх төхөөрөмжинд бэхлэн нисэх буудал, метро, дэлгүүр зэрэг хаалттай орон зайд дэлбэлэхээр тусгагдсан байна.

Ийм аюулын талаар 2010 оны сүүлчээр Үндэсний аюулгүй байдлын албаны удирдлага ерөнхийлөгч Барак Обамад танилцуулж байжээ.  Гэхдээ алан хядагчид энэ химийн зэвсгийг бүтээх талдаа төдийлөн урагшлаагүй байгаа гэнэ. Үүнээс гадна уг бодис нь цэлмэг халуун агаарт өөрийн чанараа алдаг учраас Йеменийн нөхцөлд түүнийг хадгалах нь хүндрэлтэй гэнэ. Рицин нь цус ба амьсгалын замд нэвтэрвэл үхлийн аюултай бөгөөд харин арьсаар дамжина гэж үгүй гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж