Еврогийн хямралд Меркелийн Засгийн газрыг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Еврогийн хямралд Меркелийн Засгийн газрыг буруутгалаа

Америкийн санхүүч Жорж Сорос европын валютын хямралд Герман буруутай гэж мэдэгдсэнийг The Local сонин бичжээ. Хөрөнгө оруулагчийн үзэж байгаагаар Грекийн дефольтаас аврахад канцлер Ангела Меркелийн Засгийн газар удаашран эргэлзсэний улмаас нийт Европын хямрал хурдассан гэжээ.

Handelsblatt хэвлэлд ярилцлага өгөхдөө Жорж Сорос евро бүсийн нийтлэг үнэт цаасыг гаргахад Герман эсрэг байна. Тэр нь еврог аврах цорын ганц арга хэмээн мэдэгджээ. Жорж Сорос зарим орнуудыг тусгайлан дэмжиж байгааг буруу гэв. Тэр дэмжлэгийн оронд Европын холбоог нийтэд нь дэмжих эдийн засгийн бодлого явуулах ёстой гээд өрийн хямрал Испани, Италийг дайрч магадгүйг тэр сануулсан байна.

Ангела Меркель өмнө нь Европын өрийн хямралтай холбоотой асуудал гараад байхад амралтаа таслан ирээгүй гэсэн шүүмжлэл сонссон юм. Евро бүсийн томоохон эдийн засаг ба хамгийн найдвартай үнэт цаастай Герман холбооны орнуудад мөнгө олгох тал дээр болгоомжтой бодлогыг барьдаг.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж