Тайз нурснаас дөрвөн хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Тайз нурснаас дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Индиана хотод болсон Sugarland хамтлагийн тоглолтын үеэр тайз нурж, дөрьөн хүн амиа алдсан тухай BBC агентлаг мэдээлжээ. Хэргийн газарт ажилласан цагдаагийнхны мэдээлснээр 40 хүн бэртэж гэмтэж, олон тооны хүн нуралтын үед хөнгөн гэмтэл авсан гэнэ. Гэмтэж бэртсэн 40 хүний дотор биеийн байдал нь хүнд хэдэн хүн байгаа ба шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлжээ.

Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл хийгээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж