
Шинэ iPad нь өмнөхөөсөө илүү нимгэн бөгөөд зузааны хэмжээ нь 8,8 мм. Шинэ төхөөрөмжийн тооцолон бодор хүчин чадал нь оригиналь iPad-аас хоёр дахин дээгүүр, график бүтээхдээ 2010 оны загвараас ес дахин илүү хуртай хэмээн Apple мэдээлж байна. iPad нь хоёр эгнээт А5 процессорын удирдлагаар ажиллах юм байна.
iPad 2 төхөөрөмж нь хоёр камераар тоноглогдсон ба тэдний тусламжтайгаар гэрэл зураг авч болохоос гадна видео бичлэг болон вилео хуралдааны явуулж болно. Бас түүгээр энэ төхөөрөмжийн өөр хэрэглэгчтэй холбогдож болох ажээ. Macintosh компьютерууд iPhone телефон хэрэглэг нартай ч бас холбоо барьж болно.
Apple-ийн шинэ таблет видеог AppStore цахим худалдаанд гаргах редакторын үйлчилгээг хийж чадна. Apple шинэ iPad 2-тоо Garage Band гэсэн хөгжмийн редакторын хувилбарыг гаргах ба Macintosh компьютерын файлуудтай тэр программ бүрэн тохирох ажээ.
АНУ-ын нутаг дэвсгэрт iPad 2 энэ сарын 11-нээс худалдагдаж эхлэх ба үнэ нь 499 ам.доллараас эхлэнэ. Гуравдугаар сарын 25-наас дэлхийн 26 оронд таблетийг гаргана.