Нисгэгчгүй онгоцны буудлагад өртөгсдийн 160 нь хүүхэд байжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй онгоцны буудлагад өртөгсдийн 160 нь хүүхэд байжээ

Америкийн нисгэгчгүй онгоцнуудаас Пакистаны нутаг дэвсгэрт 2004 оноос хойш хийсэн дотолгооны явцад 2292 хүн, тэдний дунд 160 хүүхэд амиа алджээ. Амь үрэгдэгсдээс 385 нь энгийн хүмүүс байсан бөгөөд цаашид энэ тоо 700 гарч ч магадгүй аж. The Bureau of Investigative Journalism байгууллага энэ судалгааг гаргасан байна.

АНУ-ын тусгай албадын албан ёсны мэдээгээр энэ үеэр нисгэгчгүй онгоцны цохилтоор 2050 хүн алагдсаны 50 орчим нь энгийн хүмүүс байжээ. Афганистаны хилийн орчмын талибуудын баазад цохилтуудыг хийсэн юм.

Бие  даасан шинжээчдийн мэдээгээр сүүлийн долоон жилийн дотор Пакистаны нутагт нисгэгчгүй онгоцноос 291 цохилт хийсэн ба ихэнхийг нь сүүлийн гурван жилд гүйцэтгэжээ. Шархадсан хүмүүсийн тоо 1100 байна.

Дайчид гэж албан ёсоор зөвшөөрөгдсөн 126 хүний нэрс амь үрэгдэгсдийн жагсаалтад байгаа боловч дийлэнхийнх нь нэр тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж