Улаанбаатарт 137 иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 137 иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн цагдаагийн газарт  өчигдөр 846 дуудлага иржээ. Нийт  дуудлагын 90 гаруй хувийг  ахуйн хүрээний архидан согтууралт эзэлсэн байна.

Архи хэтрүүлэн хэрэглэснээс гэр бүлийнхэндээ агсам согтуу тавих, айл хөршийнхнийхөө амгалан тайван байдлыг алдагдуулж, хүчрэгдэхгүй нэгнийг нь 102 утсанд “ховлохоос” аргагүйд хүргэжээ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд урьд шөнө 137 иргэн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлсэн байна. Мөн энэ шөнө бусдын биед гэмтэл учруулсан хэрэг, хүчингийн хэрэг  тус бүр хоёр, танхай, хулгай тус бүр зургаа бүртгэгджээ.  


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж