
Гэвч үүнээс өмнө төлөвлөсөн ажлууд одоо хэр нь биеллээ олоогүй байгаа тул хэрэгжүүлэх талд анхаарлаа хандуулахыг нутгийн зон олон ирсэн зочдоос хүслээ. Учрыг тайлбарлавал, Засгийн газар Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгохоо амласнаас хойш 10 гаруй жилийн нүүр үзсэн ч тэнд одоо хашаа хатгаснаас өөр ажил хийгдээгүй аж.
Нөгөөтэйгүүр, чөлөөт бүс байгуулах үүрэг хүлээсэн элбэн тохинуулагч нар машин унаад л давхиад байдаг, юу хийж буй нь мэдэгддэггүй. Тэгсэн хэрнээ төсвөөс цалинжаад суучихдаг. Уг нь чөлөөт бүсийг төлөвлөснийхөө дагуу байгуулчихвал эдийн засгийн үр өгөөж нь өндөр тусна гэж дорноговьчууд үзэж байна.
Энэ удаагийн “Ард түмнээ сонсъё” аяны хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Чулуунбат, Д.Загджав нар оролцож байна. Тэд дорноговьчуудын хүсэлтийг шийдвэрлүүлэх талд идэвхтэй ажил хийхээ энэ үеэр онцоллоо.