Бүртгэлгүй хиймэл дагуулын утасны төлөө цаазлах болов

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Бүртгэлгүй хиймэл дагуулын утасны төлөө цаазлах болов

Ливийн Засгийн газар хиймэл дагуулын бүртгэлгүй телефон ашигласан хүмүүст цаазаар авах ял оноож байхаар тогтжээ. Хиймэл дагуулын телефонтай байх нь НАТО-гийн талд тагнуул хийсэн гэмт хэрэг гэж тэд үзэж буй.

Одоогоор хэнд, ямар нөхцөлөөр хиймэл дагуулын утас ашиглах зөвшөөрөл олгох нь тодорхой бус байна. Иргэний дайн эхэлснээс хойш хиймэл дагуулын утсыг Ливийн зарим хүмүүс ердийн холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа юм.

Утасгүй холбоо болоод интернэтийн сүлжээг тус орны Засгийн газар хоёрдугаар сараас эхлэн хаасан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж