Хөдөлмөрийн яармаг ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яармаг ажиллуулна

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, нийслэлийн Хөдөлмөрийн газар, нийслэлийн Хөдөлмөр, халамж vйлчилгээний газраас  хамтран энэ сарын 23-нд "Залуучуудын хөдөлмөр, мэдээллийн яармаг" ажиллуулахаар болжээ.

Хоёр дахь жилдээ болох дээрх яармаг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулагдах аж. Энэ үеэр залуучуудыг ажилд зуучлах, бүртгэх ажил хийгдэнэ.

Мөн хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх юм байна.  


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж