Шиитүүд сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Шиитүүд сонгуульд оролцохгүй

Бахрейны улс төрийн томоохон хүчин болох шиитүүдийн сонирхлыг хамгаалагч "Аль-Вефак" ирэх есдүгээр сард болох парламентын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тухай Agence France-Presse мэдээлэв.

Намын төлөөлөгчийн хэлснээр парламент нь 2011 оны хаврын үйл явдлын дараа хууль ёсны гэх статусаа алдсан хэмээгээд, уг нам “Ард түмний эрх ашгийг хамгаалдаггүй” засаглалд оролцохгүй гэжээ.

Ирэх ээлжит бус сонгууль нь щ гуравдугаар сарын үймээний үеэр парламентад үүссэн хоосон орон зайг бөглөх үүрэгтэй юм. Тэр үеэр сөрөг намын 18 гишүүний 11 нь парламентаас гарсан байлаа. Нийт 40 гишүүнтэй парламентын үлдсэн гишүүд нь тушаалдаа үлдэцгээжээ.

Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Бахрейнд олон нийтийн эсэргүүцэл өрнөж, Саудын цэрэг оролцсоноор эсэргүүцлийг дарсан юм. Тус орны олонх болох шиитүүд суннитийн цөөнх бүх эрхийг барьж байгаад дургүйцэж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж