Төсөвт тодотгол хийх шаардлагатай гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Төсөвт тодотгол хийх шаардлагатай гэнэ

УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд зарим гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж буй. Тэрбээр энэ хугацаанд тойргуудаараа орж, төсвийн хөрөнгөөр баригдахаар төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахад эхлэл төдий байжээ.

Хэрвээ Засгийн газар цаг алдалгүй төсөвт тодотгол хийх хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол хүйтний улирал эхлэнгүүт барилгын ажил зогсч, дараа жилийн хаврыг хүлээхэд хүрнэ. Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа хийгдэхгүйд хүрэх талтай болоод буйг дуулгалаа.

Ямартай ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ирэх долоо хоногоос Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, даргын зөвлөлөө хуралдуулан ээлжит бус чуулган зарлах эсэхээ шийдэх юм. Хэрвээ Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байна гэж үзвэл УИХ ээлжит бус чуулганаа зарлах учиртай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж