Сирийн жагсагчид Ассадыг цаазлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Сирийн жагсагчид Ассадыг цаазлахыг шаардав

Сирийн олон нийтийн эсэргүүцэл гаргагчид энэ 12-ны өдөр жагсахдаа ерөнхийлөгч Ассадыг цаазлах шаардлагатай гэсэн уриа барьж жагсчээ.

Баасан гаригийн мөргөлийн дараа уламжлал болон хийгдэж байгаа эсэргүүцлийн арга хэмжээ Дамаск, Алеппо, Хомс, Хама ба Дейр аз-Заур хотноо болсон байна. Жагсаалд хэдэн арван мянган хүн оролцжээ. Жагсагчдын эсрэг хүчнийнхэн галт зэвсэг, нулимс асгаруулах хий хэрэглэж, энэ өдөр нийт 17 хүн алагдсан байна.

Наймдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Сирийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Үүнд Хятад, Энэтхэг улсууд оролцоно гэдэгт найдаж буйгаа хэлээд Орост хандан Сирид зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж