Хойд тэнгист нефть асгарав

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Хойд тэнгист нефть асгарав

Шотландын эргээс 180 км-ийн зайтай Хойд тэнгис дэх “Shell” компанийн “Gannet” гэх нефть олборлогч цамхгаас энэ сарын 12-ны өдөр нефть алджээ.

Цамхгийн ёроолын цооногоос дээш татагдсан хоолойн доод хэсэгт нефть асгарсан бөгөөд одоогоор хичнээн хэмжээний нефть хаягдсан нь тодорхойгүй байна. “Бага хэмжээний” асгаралтыг одоо зогсоосон гэж “Shell”-ийн төлөөлөгч мэдэгдэв.

Асгаралт гарсан газарт тусгай хөлөг илгээж, нефтийн толбыг цэвэрлүүлж байгаа гэнэ. Мөн нисэх онгоцноос бохирдлын хэмжээг хянаж байна. ВВС-гийн мэдээлснээр уг цамхгаас 2011 оны эхний хагас жилд өдөр бүр 13,5 мянган баррель нефть олборлож байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж