Анхны алтыг Италийн тамирчин хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Анхны алтыг Италийн тамирчин хүртлээ

Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Италийн тамирчин Симон Руффини Хятадын Шинжинь хотноо өчигдөр нээлтээ хийсэн зуны 26 дугаар “Универсиад” наадмын анхны алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд тэргүүлсэн юм. “Универсиад”-ын анхны алтан медаль түүний хувьд ч бас бага олимпиос  хүртэж буй анхны алтан медаль нь ажээ. Өдгөө 22 настай Руффини уралдааны дараа “Би маш их ядарлаа. Шанхайд болсон дэлхийн аваргаар би эрэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд есдүгээр байрт орсон.

Түрүүлэх гэдэг үргэлж миний мөрөөдөл байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр “Универсиад” наадамд нэг цаг, 58 минут, 0,747 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Харин түүний араас ОХУ-ын тамирчин Кирилл Абросимов 2:00:3,359 цагийн амжилтаар мөнгө, Японы Хираи Ясунари 2:00:5,548 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж