
Уг аяллын нээлт өнөөдөр болж, 90 залуус замд гарлаа. Тэд нийслэлийнхээ түүхийн дурсгалт газруудаар аялж, энэ үеэрээ гол, мөрнөө хур хогноос нь салгаж, нэг ёсны их цэвэрлэгээ хийх гэж байна. Мөн залуус дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Эко аялал Улаанбаатар-Горхи-Тэрэлж гэсэн маршрутаар үргэлжилнэ.
Г.Дарь