
“Баруун гартнуудын” ертөнцөд амьдарч буй тэдэнд үргэлж ямар нэг байдлаар төвөг, бэршхээл учирч байдгийг энэ өдөр илэрхийлж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажээ. Статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 7-10 хувь нь солгой ажээ. Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Сергей Рахманинов, Пол Маккартни ба Ринго Старр, Мерилин Монро, Роберт де Ниро нарыг нэрлэж болно.
Түүхэн хүмүүсээс Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль ба Жанна Д"Арк, мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар бас л солгой.