Польшид галт тэрэг осолдож, дөрвөн хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Польшид галт тэрэг осолдож, дөрвөн хүн үрэгдэв

Польшийн нийслэл хотын ойролцоо өчигдөр галт тэрэг замаас гарч, онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 30 орчим хүн бэртэж гэмтсэн тухай орон нутгийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тус улсын “Intercity” хэмээх төмөр замын компанийн галт тэрэг нийслэл Варшаваас өмнөд зүгт орших Катовице хот руу зорчиж явсан бөгөөд өчигдөр их үдийн алдад Польшийн төв хэсэгт орших Пётркув-Трыбунальский хотын орчимд осолдсон байна. Осолдсон дөрвөн вагоны нэг нь төмөр замаас бүр гарч, хөмөрсөн аж.

Галт тэргэнд нийт 280-аад зорчигч аялж явсан гэнэ. Түргэн тусламж, цагдаа болон гал унтраах ангийнхан ослын газарт цаг алдалгүй ирж, ажилласан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж