Тог тасарснаас цахилгааны шитэнд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Тог тасарснаас цахилгааны шитэнд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 12 дугаар хороонд өнөөдөр цахилгаан тасарсан байна. Цахилгаан тасарсны улмаас тус дүүргийн дөрөвдүгээр хороонд орших цахилгааны шитэнд гал гарч, иргэд нийслэлийн Шуурхай удирдлагын төвд ханджээ. Дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар анги цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллан, аюулгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл, одоогоор нийслэлийн Шуурхай удирдлагын төвд цахилгааны масстай холбоотой дээрх дуудлагаас өөр мэдээлэл ирээгүй аж. Тиймээс Улаанбаатар хот тайван байна гэж дүгнэж болохоор байна.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж