Хуучирсан мэдээ: 2011.08.13-нд нийтлэгдсэн

Зуслангууд амарна

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Зуны амралтаа дуусахаас урьтаж зусланд амарсан хүүхэд, багачуудын хувьд хичээл эхлэхийг тэсэн ядан хүлээж, ярих сонин ихтэй суугаа нь лавтай.

Тэгвэл улсын хэмжээнд хүүхдийн зуслангууд энэ сарын 15-наас эхлэн дараа жилийн зургадугаар сар хүртэл ээлжит амралтаа авахаар зэхэж буй аж. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 23 хүүхдийн зусланд 10 мянга шахам сурагчид амарч буй мэдээлэл байна.

Тэд энэ зуны зуслангийн амрагчдын хамгийн сүүлийн ээлжийнх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зуслангууд энэ ээлжийн амрагчдаа үдсэнээр хаалгаа барих учиртай.  Энэ зуны тухайд хүүхдийн зуслангийн хөлс дунджаар 90-100 мянган төгрөгийн ханштай байлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж