
Улсын нэгдсэн төсөвт 2011 оны эхний долоон сард хоёр их наяд 305.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 821.7 тэрбум төгрөг буюу 55.4 хувиар өсчээ. Улсын төсвийг бүрдүүлэгч татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 53.8 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 71.6 хувь, бусад татварын орлого 2.5 дахин, гадаад худалдааны татварын орлого 90.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн 38 хувь, орлогын албан татварын орлого 2.9 хувь, өмчийн татварын орлого 31.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Харин татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 71.6 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 91.3 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 6.6 дахин, хүү, торгуулийн орлого 33.9 хувь, навигацийн орлого 35.9 хувь, бусад нэр заагдаагүй орлого 13 хувь, газрын тосны орлого 7.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 86.5 хувийг татварын орлого, 11.4 хувийг татварын бус орлого, 0.4 хувийг хөрөнгийн орлого, 1.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс татварын орлогын эзлэх хувь 0.9 пунктээр буурч, татварын бус орлогынх 1.1 пункт, хөрөнгийн орлогынх 0.2 пунктээр өсчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний долоон сард 2180.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 566.9 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар нэмэгджээ.