Математикийн III олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Математикийн III олимпиад болно

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн математикийн багш АБТА Б.Бадарчийн нэрэмжит математикийн III олимпиад  энэ сарын 5-нд Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. 

Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын үр дүн чанарыг дээшлүүлэх зорилготой  уг олимпиад II-XI ангийн сурагчид, бага, дунд ангийн багш гэсэн 12 ангиллаар зохиогдох бөгөөд Улаанбаатар хот, бусад аймаг сумаас хүүхдүүд ирж оролцох юм. Түүнчлэн оролцогчид  алт, мөнгө, хүрэл медалийн төлөө оюун ухаан, авьяас билгээ уралдуулахын зэрэгцээ тэргүүн байр эзэлсэн баг шилжин явах цомын эзэн болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж