Ойн арга хэмжээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Ойн арга хэмжээ үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр 11 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн төв номын санд “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн нээлтийн үйл ажиллагаа болох юм. Мөн 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт Сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойн баярын хурал болох бол 15 цагаас МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагнал гардуулах ёслол болон МСНЭ-ийн уран бүтээлийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болох юм. Үдээс хойш 16 цагаас монголын сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон хүндэтгэлийн концерт болох юм.

    Харин 3-р сарын 5-ны Бямба гаригт буюу маргааш  09 цагаас “Сэтгүүлчдийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх тулгамдсан зорилт” сэдэвт сургалт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болох аж.

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж