
Тухайлбал, өчигдөр 12.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь Таван хошуу уулан дээр 19 настай Б-г хамт архи уусан найз нь болох 20 настай Р гуян тус газар нь хутгалж гэмтээсэн байна.
Мөн Багануур дүүргийн тавдугаар хороонд бусдад зодуулсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад, тус дүүргийн тавдугаар хорооны оршин суугч О-тай эрхэлсэн ажилгүй, хаяг тодорхойгүй Г маргалдан О-гийн толгойн тус газар нь зуухны ширмэн төмрөөр цохиж гэмтэл учруулсан байсан аж. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
Г.Дарь