Нярай хүүхдийг булаахыг оролджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Нярай хүүхдийг булаахыг оролджээ

Сүхбаатар дүүрэгт байрлах “Мама” солонгос ресторанаас “Хүүхэд булаах гэж оролдлоо” гэсэн мэдээллийг өчигдөр 23.05 цагт иргэн Б цагдаагийн байгууллагад өгчээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийнхан газар дээр нь очиж шалгахад, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн 51 настай эмэгтэй Б-г өөрийн төрүүлсэн хүүхэд болох есөн сартай Э-гээ тэвэрч явахад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 28 настай А архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ “Миний хүүхэд” хэмээн булаалдан толгойн тус газар нь цохиж гэмтээсэн байсныг тогтоон, саатуулжээ. Энэ хэргийг одоо  харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж буй аж.

Мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Алтан-Өлгийн гудамжинд өчигдөр 17.00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат 19 настай эрэгтэй Ш  архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч 32 настай Х-г  зодож, биед нь гэмтэл учруулсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж