Н.Энхбаяр гудамжинд гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр гудамжинд гарч магадгүй

Монгол ардын хувьсгалт нам нэрийг аваагүй байгаа ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн тэмцэл цаашид улам бүр эрчимжих гэнэ. Учир нь тэрбээр улс төрийн жижиг намууд болон иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарч байгуулсан “Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөрөө дамжуулан гудамжнаас тэмцэж эхлэх аж. Ингэхдээ ирэх дөрөвдүгээр сарын дулааныг хүлээж байгаа бөгөөд лалын ертөнцөд болж буй хувьсгалыг “импортлох” зорилго тавих юм. Ингэхдээ Ерөнхий сайд асан С.Баярын эсрэг улс төрийг эрчимжүүлэх бөгөөд түүгээр дамжуулж, Ардын намын эсрэг ард олны эсэргүүцлийг чиглүүлэх гол чиглэл өгч буй сурагтай.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж