Үймээн дэгдээгчдээс хэдийг нь барьснаа тоолов

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Үймээн дэгдээгчдээс хэдийг нь барьснаа тоолов

Британийн цагдаагийнхан мэдээлснээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар галдан шатааж, дээрэм хийсэн хүмүүсээс 888 хүнийг саатуулаад байгаа гэнэ. Тэдний 374 хүнд нь ял сонсгоод байна.

Лхагва гаригаас эхлэн үймээнд автаад байсан хотуудад байдал тайван болж байна. Лхагва гаригийн орой үймээн гаргах гэсэн Уэст-Мидлендс хотод замыг хааж мөн нийтдээ 300 орчим хүнийг саатуулсан байв.

Манчестер хотод гэмт этгээдүүдийн заримыг нь шийтгэн дэдэнд 10-16 долоо хоног барин хорих ялыг өгөөд байна.  Үймээн самуун дэгдээгчдэд улсаас тэтгэмж олгохыг зогсоох тухай шаардлагад  нийдээ 90 гаруй мянган британичууд гарын үсгээ зуржээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж