Нийслэл хотын хэмжээнд өчигдрийн байдлаар 223 хүн эрүүлжүүлэгдэж, 39 гэмт хэрэг гарчээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулсан гурав, санаатай хүний амь хөнөөсөн хоёр, хулгайн гэмт хэрэг 12, булаалт хоёр, дээрэм нэг, танхайн дөрөв, авто ослын арван хэрэг гарлаа.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 46 дугаар гудамжны баруун талын жалганд тодорхой оршин суух хаяг, ажилгүй 49 настай эрэгтэй Н нь согтуурсан үедээ 42 настай эрэгтэй Б-гийн амь насыг нь санаатай хөнөөсөн хэрэг гарчээ. Мөн Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд байрлах Дэнжийн гудамжинд оршин суух 39 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ 34 настай эхнэр Н-ийг хутгалж амь насыг хохироож, хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн аж. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
П.Дэлгэр