Хятад төмөр замын ажлаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Хятад төмөр замын ажлаа зогсоожээ

Долдугаар сарын 23-нд хур­дан галт тэрэгний замд осол гарс­наас Хятад төмөр замын шинэ бай­гуулалтаа түр хугацаанд зогсоогоод байна. Гэхдээ бид хурдан төмөр зам барих ажиллагааг хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Мөн 350 км/цагийн дээд хурдтай хурдны галт тэрэгнийхээ хурдыг улсын хэмжээнд 40-50 км/цагаар бууруулах шийдвэр гаргасан байна.

Хоёр хурдан галт тэрэгний мөргөлдөөний ослоор Чэзян мужид 39 хүн үрэгдэж, 200 орчим нь шархадсан байлаа. Хятадын Төмөр замын яамны мэдээгээр төмөр замын дохионы системийг буруу угсарснаас уг осол гарчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж