Европын холбоо төлөөлөгчийн газраа нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Европын холбоо төлөөлөгчийн газраа нээнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхэд туслалцаа үзүүлэхийг хүсч, Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын дэд ерөнхийлөгч К.Аштонд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар захидал илгээж байсан юм. Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх асуудлыг Европын холбооны үндсэн гурван байгууллага болох Европын Комисс, Европын Гадаад харилцааны алба, Европын Парламент гурвуулаа дэмжиж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа тухай Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн дарга Паоло Барталоцци хариу захидал ирүүлжээ. Тиймээс Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх ажил удахгүй ажил хэрэг болох ажээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж